Байгууллагын танилцуулга

Байгууллагын танилцуулга

         Анх Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/190 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар “Нийслэлийн Дотоод аудитын алба” байгуулагдсан. Тус алба нь Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үндсэн үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргүүдийг  хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

– Хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтэд хяналт тавих;

– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;

– Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал;

– Санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал;

– Салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал;

– Төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын шийдвэрээр тусгайлан явуулах аудит;

– Байгууллагын дотоод хяналт, засаглалын байдалд болон холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит;

– Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

– Төсвийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих;

– Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

– Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашгийн байдалд хяналт  тавих;

– Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих;

– Засгийн газрын тусгай сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих.

– Төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, хяналт тавих.

            Байгууллагын алсын хараа: Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, сайн туршлагыг нэвтрүүлсэн, Монгол улсын болон бүс нутгийн хэмжээнд улсын салбарын дотоод аудитын үйл ажиллагааны үр дүн, чанараар тэргүүлэгч хамт олон болох.

            Эрхэм зорилго: Дотоод аудитын үйл ажиллагааг төгөлдөржүүлж, хамрах хүрээний байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх замаар нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах.

           Стратеги зорилт:

– Байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болох дотоод, гадаад эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, бууруулах үйл явцыг тасралтгүйгээр хэрэгжүүлэх

– ТЕЗ-ийг аудитын үнэн бодитой мэдээллээр хангах замаар дотоод аудитын мөн чанар, үр нөлөө, үр ашигтай байдлыг таниулах

– Аудитыг үр өгөөжтэй, чанартай гүйцэтгэхэд шаардлагатай нөөцүүдийг оновчтой удирдаж, байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах