“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд Нийслэлийн Дотоод аудитын албаны хамт олон нэгдэж байна
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос “ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ” уриан дор зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аянд Нийслэлийн Дотоод аудитын албаны хамт олон нэгдэж байна.
Тус аян нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн эрчүүд, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
Иймд “Харилцан хүндэтгэе аян”-д та бүхнийг нэгдэхийг уриалж байна.


