“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Уг зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдад тулгараад буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын гарц шийдлийг харилцан ярилцах, хууль тогтоомжийн болон бусад шинэчлэл, хэрэглээний талаар хэлэлцэж байна. Мөн дараагийн 30 жилдээ хэрхэн хөгжих, ямар зорилго, зорилт дэвшүүлж явах талаар бодлогоо тодорхойлсон зөвлөгөөн болж байна” гэдгийг онцлов.




