“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд энэ жил 41 улсын 30 мянга орчим тамирчин болон иргэн оролцож байна. Марафонд орон нутгаас зорьж ирж хамт олноороо оролцох нь ихэссэн байна.
Уралдаан тэмцээн гэхээсээ илүүтэй олон хүний хүлээдэг хамт олон, гэр бүл, найз нөхдийн өдөрлөг болжээ. Энэ жил хамт олныхоо хамт 5 км гүйж, амжилттай дуусгалаа.




