Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дүгээр тогтоолоор 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-г баталсан. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр болон “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д туссан нийслэлэийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн 24 (мега) төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар трамбай төслийг танилцуулж байна.

