#Мэдээ, Мэдээлэл

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Дотоод аудитын албаны дарга З.Отгонбаяр, Дотоод аудитор Ч.Гүрбазар нар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагааны санхүү удирдлага хариуцсан захирал Кашиф Яамал, Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Б.Дөлгөөн нартай уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүдэд дотоод аудит, хяналт шалгалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцаж, энэ хүрээнд тус албаны албан хаагчдад дотоод аудитын олон улсын туршлага, чиг хандлага сэдвээр сургалт авахаар санал солилцов.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *