#Мэдээ, Мэдээлэл

АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН СУДАЛГАА ГАРГАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамжийн дагуу тус албаны 17 албан хаагч Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 4 хэсэгт хуваарилагдан 2025.01.18, 19-ны өдрүүдэд дайчлагдан ажилласан. Нийт 1115 айл өрхөөс 787 өрх, 11 аж ахуйн нэгж судалгаанд хамрагдаж, 328 өрх эзэнгүй байсан.

Тус өдрүүдэд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргаж ажиллалаа.


Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *