СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ БОЛОН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСАЛЖ БАЙНА

2021 оны 11-р сарын 05

Нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусын халдварын үеийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарь”-ийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 1, 34, 2, 35-р хороодын өрхийн эрүүл мэндийн төв, түр бүлэгт коронавирус халдварын үеийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай хамт олон хуваарь гарган ажиллаж байна. Эмч сувилагчдын хүрэлцээ муу, цар тахал идэвхижиж байгаа энэ үед алслагдсан хороодод эмнэлгийн үйлчилгээ авах иргэдэд чирэгдэл багатай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болон ажиллаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Шуурхай штабт /Call center/  үйлчилгээнд 24 цагаар ажиллах хуваарь гарган үүрэг гүйцэтгэж байна. Тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа иргэдийг холбогдох газар, ажилтнуудтай холбон, зөвлөгөө өгч түргэн шуурхай ажиллаж байна.