2021 оны 04-р сарын 05
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга Б.Жавзан нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг хүртэл Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хариуцлагатай жижүүрээр ажиллав.
Ажиллах хугацаандаа дүүргүүдийн шуурхай штаб болон дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын 11-321731, 11-324207, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллалаа.
© 2018 Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Дотоод Аудитын Алба. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.