НДАГ-ын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх тухай

2020 оны 05-р сарын 22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг нийслэлийн хэмжээнд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлаж, захирамж гаргасан. Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаандаа холбогдох стандартыг мөрдөн, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллахыг үүрэг болгосон.

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлийн Дотоод аудитын газар байгууллагын үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өглөө 08.00 цагт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хангарди ордны А зааланд боллоо.

Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлж газрын дарга Я.Сарансүх үг хэлж, Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэг болон зөвлөх багийг танилцууллаа.

 Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх багаар шалгарсан Алтернатив Ренювэйбл Энержи  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Сүнжидмаа ISO 9001 стандартын талаар ойлголт, мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй зааж танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсайхан чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ерөнхий төлөвлөгөө болон энэ үйл ажиллагаанд албан хаагчид ямар зохион байгуулалттай оролцох талаар мэдээлэл өглөө.

Ийнхүү үйл ажиллагаандаа олон улсын бас нэгэн стандартыг нэвтрүүлэхээр идэвх санаачлага гарган ажиллаж буй нийслэлийн Дотоод аудитын газрын хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье!