"Эргүүл" арга хэмжээ

2020 оны 05-р сарын 11

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020  оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Дотоод аудитын газар нь “ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР, ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТААС СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН ХУВААРЬ”-ийг баталж, 2020 оны 02 сарын 22-ны өдрөөс эхлэн тус газрын нийт 18 албан хаагчид өдөр бүр Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл хийж байна. “ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН ЗААВАР”-ын дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа байгууллагуудын албан хаагчидтай хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын үед төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудад мэдээлэл өгч, зөвлөмж тараан, гарсан зөрчлийг таслан зогсоож, шаардлага тавих зэрэг чиг үүргийг гүйцэтгэж байна.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шалган нэвтрүүлэх товчоодод хэрэгжүүлж буй 24 цагийн бүртгэлийн ажилд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус газрын 6 албан хаагч Налайх, Эмээлт, Гүнтийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байна.