Улсын салбарын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч нарын дунд нэгдсэн сургалт, нөхөрсөг тэмцээн болж өнгөрлөө.

2019 оны 11-р сарын 11

Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажилтны сургалт 2019 оны 11 сарын 7-ны өдөр болж өнгөрлөө. Тус сургалтанд Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, яамдын Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, аймгуудын Санхүүгийн хяналт, аудитын алба, нийслэлийн Дотоод аудитын газар, дүүргүүдийн дотоод аудитын албадын нийт 280 гаруй дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын ажилтнууд хамрагдсан бөгөөд “Дотоод аудит ба Чанарын батлагаажуулалтын гарын авлага”-ын эцсийн төслийг танилцуулахын зэрэгцээ “Засаглал”, “Эрсдэлийн удирдлага”, “Дотоод хяналт”, “Мэдээллийн технологийн аудит” зэрэг сэдвийн хүрээнд практик туршлага солилцов.

Мөн 11 сарын 08-ны өдөр дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч нарын хооронд гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн 3 төрлөөр яам, аймаг, нийслэл, дүүргүүдийн тамирчдын холимог баг үүсгэн оролцов. Нийслэлийн Дотоод аудитын газар нь Ховд, Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, Зам тээврийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын хамт олонтой 1 баг болон “Гар бөмбөг” төрөлд 2 дугаар байр эзэлж, амжилттай оролцлоо.

Нийт дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.