Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр ‘’А’’ үнэлэгдлээ

2019 оны 11-р сарын 05

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргалаар ахлуулсан төв комисс Нийслэлийн Дотоод аудитын газарт 2019 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1, 4-ний өдрүүдэд ажиллалаа.

Тус үзлэгээр төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдалд гарч буй ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж дүгнэн мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.
Нийслэлийн Дотоод аудитын газар нь 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгуулж “А” буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнүүллээ.

Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тогтмол мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг Нийслэлийн Архивын газрын хамт олонд баярлалаа.

Ажлаа амжилттай дүгнүүлсэн байгууллагын хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.