“Дотоод аудит-2019” уламжлалт спорт тэмцээн боллоо

2019 оны 09-р сарын 16

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, нийслэл, дүүргийн дотоод аудитын албадын дундах “Дотоод аудит-2019” спортын уламжлалт тэмцээн 9 дүгээр сарын 14-ний өдөр Таван толгойн Зэвсэгт хүчний сургалтын баазад амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнийг 2017, 2018 оны цомын эзэн Нийслэлийн Дотоод аудитын газар амжилттай зохион байгуулав.

Улсын салбарын Дотоод аудитын албадад ажиллаж буй нийт албан хаагчдын эрүүл мэнд, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах тэдний эв нэгдлийг бэхжүүлэх нь тус тэмцээний зорилго юм.

Тэмцээнд нийт 6 баг, 100 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байр-Нийслэлийн Дотоод аудитын газар;

2-р байр-Чингэлтэй, Налайх дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг;

          3-р байр-Сүхбаатар, Багануур дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг

Гар бөмбөгийн төрөлд:

1-р байр- Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар;

2-р байр- Чингэлтэй, Налайх дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг;

3-р байр- Нийслэлийн Дотоод аудитын газар;

Дартсын төрөлд:

1-р байр- Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар;

2-р байр- Чингэлтэй, Налайх дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг;

3-р байр- Сүхбаатар, Багануур дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг тус тус эзлэв.

Багийн нийлбэр дүнгээр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын баг нэгдүгээр байр эзэлж, тэмцээний шилжин явах цомын эзэн боллоо.

Хамт олноо төлөөлж тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, хөгжөөн дэмжсэн хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!