Нийслэлийн дотоод аудитын газрын албан хаагчид бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцлоо

2019 оны 09-р сарын 16

Нийслэлийн Дотоод аудитын газрын албан хаагчид 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд оролцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу “Энхтайваны гүүр”-ний зүүн доод хэсгээс зүүн тийш нүхэн гарц хүртэлх дунд голын эргийг цэвэрлэж, нийт 19 албан хаагч оролцож, 7 шуудай хогийг ачууллаа.