Албаны тухай

Нийслэлийн Дотоод аудитын алба /НДАА/ Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар анх байгуулагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/830 дугаар захирамжаар дүрмийг шинэчлэн баталсан. Дүрмийн 1.1-т “Нийслэлийн дотоод аудитын алба /цаашид алба гэх/ нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналт, санхүүгийн үйл явцыг үнэлж, дүгнэлт, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” хэмээн тус албаны үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлжээ.

Албаны алсын хараа

Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, гадны сайн туршлагыг нэвтрүүлсэн, Монгол улсын болон бүс нутгийн хэмжээнд улсын салбарын дотоод аудитын үйл ажиллагааны үр дүн, чанараар тэргүүлэгч хамт олон болох.

Эрхэм зорилго

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг хараат бус, бие даасан байдлаар үнэлэн дүгнэлт, зөвлөмж өгч, үйл ажиллагааг сайжруулахад оршино.

Аудитын төрөл

Нийслэлийн Дотоод аудитын алба нь дараах аудитын төрлүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

1.Санхүүгийн аудит, хяналт шалгалт
2. Гүйцэтгэлийн аудит
3. Нийцлийн аудит
4. Бусад

Хамрах хүрээ

Аудитын хамрах хүрээг нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагууд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтуудаар тодорхойлно.

Аудитын хамрах хүрээг төлөвлөгөөт, ТЕЗ-ын зүгээс захиалах гэсэн 2 үндсэн хэсэгт хуваана.

Төлөвлөгөөт

1. НЗД-ын хэрэгжүүлэг агентлагууд
2. ОНӨТҮГ-ууд
3. ОНӨААТҮГ-ууд
4. Харьяа байгууллагууд

ТЕЗ-ын зүгээс захиалах

1. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтуудын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт
2. Тусгай зориулалтын сан
3. Тодорхой байгууллагын тодорхой үйл ажиллагаа
4. Бусад

Comments are closed.

© 2017 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба