Хүний нөөцийн хөтөлбөр

Хүний нөөц/Хүний нөөцийн хөтөлбөр

1.Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр

/2015-2017 он/ 

1.1. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго

Энэхүү хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн Дотоод аудитын албаны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд  шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тооцоолж хөтөлбөр боловсруулах, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон хүчин бий болгохын тулд албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад оршино. Дэлгэрэнгүй…

2. Албан хаагчдын сургалтын хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго
Нийслэлийн Дотоод аудитын албаны албан хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэн мэргэшүүлэх төрөл бүрийн сургалтад хамруулах, давтан сургалтыг зохион байгуулах, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

Нэг: Нийтлэг үндэслэл
Төрийн албанд оюунлаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа өнөө үед дотоод аудитын албаны албан хаагчдын боловсролыг дээшлүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Дотоод аудитор, шинжээчид нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан болохын хувьд үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн мөрдөж, үлгэр жишээ ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1 дүгээр заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 5.2.4 заалтыг үндэслэн нийслэлийн Дотоод аудитын албаны албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсрууллаа. Дэлгэрэнгүй…

Comments are closed.

© 2017 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба