“Дотоод аудитын ажлын баримтыг хэрхэн хөтлөх вэ” сэдэвт үзүүлэх сургалт боллоо

        Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Нийслэлийн Дотоод аудитын албаны хамтарсан “Дотоод аудитын ажлын баримтыг хэрхэн хөтлөх вэ” сэдэвт үзүүлэх сургалт 11 дүгээр сарын 03-ны өдөр боллоо. Тус сургалтад дүүргүүдийн Дотоод аудитын албаны болон яамдын мэргэжилтэн, аудитор, шинжээч нар хамрагдсан бөгөөд нийт 76 хүн оролцов. Сургалтаар “Аудитын төлөвлөгөө боловсруулах, Эрсдэлийн матриц боловсруулах, Тайлан боловсруулан тайлагнах” зэрэг сэдвээр илтгэл тавьж, асуулт хариулт болон харилцан санал солилцов.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад дотоод аудитын нэгж байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн хугацаанд аудит хийх явцад гарч буй асуудлын талаар харилцан туршлага солилцсон нь илүү үр дүнтэй боллоо.


Нийтэлсэн огноо: 2015/11/06


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба