Налайх, Багануур дүүргийн дотоод аудитын албаны үйл ажиллагаанд чанарын хяналт хийлээ

         Нийслэлийн Дотоод аудитын хорооны дарга Э.Бат-Үүлийн 01 тоот тогтоолоор баталсан Нийслэлийн Дотоод аудитын албаны 2015 оны аудитын жилийн төлөвлөгөө, мөн Нийслэлийн Дотоод аудитын хорооны дарга Э.Бат-Үүлийн ЧХА03, ЧХА04 тоот удирдамжийн дагуу Налайх, Багануур дүүргийн дотоод аудитын албаны 2014 он, 2015 оны аудитын үйл ажиллагаанд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр чанарын хяналтыг хийлээ. Чанарын хяналтын багийг албаны дарга Д.Нацагдорж ахалж, чанарын хяналтын хэлтсийн дарга С.Буманцэцэг, гүйцэтгэлийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Нансалмаа нар гишүүнээр ажиллав.

Чанарын хяналтаар тус 2 дүүргийн дотоод аудитын албаны аудитын төлөвлөлт, гүйцэтгэл болон тайлагналын үе шат, зөвлөмжийн хэрэгжилтийн ажлын баримт бүрдүүлэлтийг шалгасан бөгөөд баримтын бүрдэлт иж бүрэн, хэвшсэн гэж дүгнэлээ. Цаашид явагдах чанарын хяналтаар аудитын тайлагналын чанарын үзүүлэлтэд анхаарал хандуулахаар боллоо.


Нийтэлсэн огноо: 2015/10/30


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба