НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

1. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэлийн сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн  байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 11  дүгээр сарын 03-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.

2.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 4 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

3. Шалгалтын хуваарь

  • Шалгалт 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд 08.00  цагаас эхэлнэ.
  • Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 11 дүгээр  сарын 04-ний өдрийн 14.00 цагаас хойш Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

4. Мэдээлэл лавлагаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх  хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

  • Нийслэлийн Дотоод аудитын алба 70101408;

 

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТООНЫ  АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА


Нийтэлсэн огноо: 2015/10/19


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба