ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу нийслэлийн Салбар зөвлөлөөс  сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.

Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Захиалга ирүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  нийслэлийн Салбар зөвлөлд саналаа хүргүүлэх бөгөөд Салбар зөвлөлөөс мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ  албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.

Өөрөөр хэлбэл туслах  түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 2015 оны  10 дугаар сарын 01-ний өдөр 10-17 цагийн хооронд харьяалах байгууллагуудад нь өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Гурав.  МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

·          Нийслэлийн Дотоод аудитын алба 70101408;

 

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ


Нийтэлсэн огноо: 2015/09/29


Хуваалцах:

Comments are closed.

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба