НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

3.Сонгон шалгаруулалтыг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн салбар зөвлөлөөс томилогдсон  Сонгон шалгаруулах салбар комисс  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын /2 давхарын/ Сургалтын танхимд   2015 оны 05  дүгээр сарын 18-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)    Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;

3)    Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;

5)   мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар  1 хувь;

6)  Ажил байдлын тодорхойлолт;

7)   Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;

8)  Шалгалтын үйлчилгээний төлбөр – 10 000 /арван мянган төгрөг/

Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг  сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан ажлын байрны сул орон тоонд шалгалт өгөх  хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар: холбогдох утас 320147

 

<td >Дотоод аудитын газрын дарга<td >Боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй<td >Санхүүч, нягтлан бодогч, эрх зүйч<td >мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд аудитор<td >Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, Power point болон дотоод, гадаад сүлжээ ашиглах чадвартай байх, Англи хэлний зохих түвшний  мэдлэгтэй<td >Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

1

ТЗ-10

Төрийн болон санхүүгийн салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 


Нийтэлсэн огноо: 2015/05/01


Хуваалцах:

Comments are closed.

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба