“Дотоод аудит-2018” уламжлалт спорт тэмцээн боллоо

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, нийслэл, дүүргийн дотоод аудитын албадын дундах “Дотоод аудит-2018” спортын уламжлалт тэмцээн 9 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүрэгт ажилттай болж өнгөрлөө.

Тэмцээнийг 2017 оны цомын эзэн Нийслэлийн Дотоод аудитын алба нь Налайх дүүргийн дотоод аудитын албатай хамтран амжилттай зохион байгуулав.

Улсын салбарын Дотоод аудитын албадад ажиллаж буй нийт албан хаагчдын эрүүл мэнд, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах тэдний эв нэгдлийг бэхжүүлэх нь тус тэмцээний зорилго юм.

Тэмцээнд нийт 6 баг, 70 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байр-Нийслэлийн Дотоод аудитын алба;

2-р байр-Чингэлтэй, Налайх дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг;

3-р байр-Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар

Гар бөмбөгийн төрөлд:

1-р байр- Нийслэлийн Дотоод аудитын алба;

2-р байр- Баянзүрх, Багануур дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг;

3-р байр- Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар

Дартсын төрөлд:

1-р байр- Сүхбаатар, Баянгол, Багахангай дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг;

2-р байр- Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар;

3-р байр- Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын хамтарсан баг тус тус эзлэв.

Багийн нийлбэр дүнгээр Нийслэлийн Дотоод аудитын албаны баг нэгдүгээр байр эзэлж, тэмцээний шилжин явах цомын эзэн боллоо.

 

 

 

 

 

Хамт олноо төлөөлж тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, хөгжөөн дэмжсэн хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

 

 


Нийтэлсэн огноо: 2018/10/15


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба