Ногоон байгууламж

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн А/918 дугаар захирамжийн дагуу байгууллагын удирдлагууд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороодод төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд байгууллагын нийт албан хаагчид Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 18 дугаар байрны гадаах 194 м2 талбайд хашаа хийж, мод тарин зүлэгжүүлж ногоон байгууламж хийлээ.


Нийтэлсэн огноо: 2018/05/22


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба