Нийслэлийн дотоод аудитын албаны албан хаагчид цэцэрлэгт ном, тоглоом хандивлалаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн А/918 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд дарга Б.Жавзан, 2 дугаар хороонд орлогч дарга Д.Энхбат, 3 дугаар хороонд Санхүүгийн аудитын хэлтсийн дарга Ч.Гүрбазар, Захиргааны хэлтсийн дарга Я.Сарансүх нар, 4 дүгээр хороонд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах шинжээч Ц.Болдбаатар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж нар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа билээ.

Байгууллагын удирдлагуудын зүгээс тус хороодод явуулж буй үйл ажиллагааны хүрээнд дээрх хороод болон халамжийн төвийн хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, оюуны хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ном, тоглоом цуглуулж өгөх хандивын ажлыг санаачлан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд зохион байгуулав.

Аяны хүрээнд цуглуулсан 200 гаруй тоглоом, 40 орчим хүүхдийн үлгэр, дууны номыг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 62 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 12 дугаар цэцэрлэгүүдэд тэнцүүгээр хуваарилан дээрх хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудын хамт цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгэн өглөө.

Ном цуглуулах хандивын аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 60 гаруй номыг цуглуулсан бөгөөд хандивын аяныг 9 дүгээр сарыг хүртэл үргэлжлүүлэхээр болов. Аяны хүрээнд цугларсан номнуудыг 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орох Ерөнхий боловсролын сургуулийн номын санд хандивлах юм.

 

 

 

 

 


Нийтэлсэн огноо: 2018/05/16


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба