“Дотоод аудит-2017” уламжлалт спорт тэмцээн боллоо

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, нийслэл, дүүргийн дотоод аудитын албадын дундах “Дотоод аудит-2017” спортын уламжлалт тэмцээн 10 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүрэгт болж өнгөрлөө.

Тэмцээнийг 2016 оны цомын эзэн Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Багануур дүүргийн Дотоод аудитын албатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Улсын салбарын Дотоод аудитын албадад ажиллаж буй нийт албан хаагчдын эрүүл мэнд, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах тэдний эв нэгдлийг бэхжүүлэх нь тус тэмцээний зорилго юм.

Тэмцээнд нийт 6 баг, 60 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байр-Нийслэлийн Дотоод аудитын алба;

2-р байр-ХУД-ийн ДАА, СХД-ийн ДАА, БГД-ийн ДАА-ын хамтарсан баг.

Гар бөмбөгийн төрөлд:

1-р байр- Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар;

2-р байр- Нийслэлийн Дотоод аудитын алба.

Дартсын төрөлд:

1-р байр- НД-ийн ДАА, ЧД-ийн ДАА-ын хамтарсан баг;

2-р байр-ХУД-ийн ДАА, СХД-ийн ДАА, БГД-ийн ДАА-ын хамтарсан баг тус тус эзлэв.

Багийн нийлбэр дүнгээр Нийслэлийн Дотоод аудитын албаны баг нэгдүгээр байр эзэлж, тэмцээний шилжин явах цомын эзэн боллоо.

Хамт олноо төлөөлж тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, хөгжөөн дэмжсэн хамт олондоо баяр хүргэж, спортын өндөр

амжилтыг хүсэн ерөөе!


Нийтэлсэн огноо: 2017/10/16


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба