“Улаанбаатар-Марафон” “Автомашингүй өдөр”

Нийслэлийн Засаг даргын 2017.03.17-ны өдрийн А/147 дугаар захирамжаар жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

            Олон улсын марафон гүйлт нь Улаанбаатар хотод энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. “Улаанбаатар марафон 2017″ олон улсын  гүйлтийн нээлтийн арга хэмжээ 2017 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болсон бөгөөд тус гүйлтийн 5 км зайд Нийслэлийн Дотоод аудитын албаны албан хаагчид амжилттай оролцлоо.


Нийтэлсэн огноо: 2017/05/25


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2017 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба