Нийслэлийн Дотоод аудитын алба 2015 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Бүрэн хангалттай” үнэлгээ авлаа

            2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргын 206 оны А/06 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, бүрэн хангалттай үнэлгээ авсан байгууллагуудын удирдлагуудыг шагналаа.

            Нийслэлийн Дотоод аудитын албаны хамт олон нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн  засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, 2015 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Бүрэн хангалттай” үнэлгээ авч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

            Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн  засгийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн харьяа газар, агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудын удирдлагатай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.


Нийтэлсэн огноо: 2016/01/25


Хуваалцах:

Хариулт үлдээх

© 2018 он. Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг
Дотоод Аудитын Алба